Шар


Төгөлдөр хуурч Ами СТА цол тэмдгээр шагнуулжээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Энэ талаар төгөлдөр хуурч Ами өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээ, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатаас гардан авсан баярт өдөр боллоо. Би өнгөрсөн хугацаанд Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, “Oрчлон” олон улсын сургууль гээд 15 жил соёл, урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж, багшилж ирсэн байна. Хүндэтгэлтэй гоё шагнал гэж би хувьдаа боддог тул үнэ цэнийг нь өндөрт өргөж явах болно” хэмээжээ. 




Холбоотой мэдээлэл


“Банш” Батаа боссуудтайгаа...
“Банш” Батаа боссуудтайгаа...
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.