Нийгэм


Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

1 сар TIMES.MN

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.05.17/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал боллоо.

 

Шүүх хурлаар Б.Махбалд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Шүүх хурал таван удаа хойшилсон бөгөөд энэ удаагийн хуралд хохирогч талаас хууль ёсны төлөөлөх хүн нь эмнэлэгт хэвтсэн тул оролцоогүй. Мөн хохирогч тал өмгөөлөгчөөсөө татгалзсан. Түүнчлэн хэргийн гэрч хөдөө орон нутагт ажилтай яваа шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Ийнхүү гэрчгүй, өмгөөлөгчгүй, хохирогч талын төлөөлөлгүй шүүх хурал болж хэргийг прокурорт буцаалаа. 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Хэрэв жирийн иргэн хун энэ хэргийг уйлдсэн бол одоо ялаа аваад аль хэдийн ачигдчихсан байгаа.хууль хучний байгууллагынханд танил талтайгынх нь хэрэг ингээд л новшруулж байж байгаад замхардаг гэцгээдэг нь унэн юм даа.