Улс төр


Танилц: Шинээр томилогдох элчин сайд нарын нэрс тодорлоо

1 сар TIMES.MN

Засгийн газар хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэлээ. ГХ-ны сайд Д.Цогтбаатар нэр бүхий Элчин сайдаар томилох эрхмүүдийн нэрийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Үүнд: 

 

  • БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • БНАЛАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.