Нийгэм


ХДХВ, ДОХ-ын нийт 270 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна

5 сар TIMES.MN

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газраас 2019 онд Эрүүл мэндийн боловсрол олгох цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн сурталчилгааг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хүрээнд хийхээр үйл ажиллагааг эхлүүлж байна. 
БЗДХ-ын зонхилон тохиолдох 2018 онд 16130 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 38.3 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 5 хувиар өссөн байна. БЗДХ-ын дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9 хувь, трихомониаз 28 хувийг ХДХВ,ДОХ-ын халдвар 0.1 хувийг тус тус эзэлж байна.




Одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 270 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. БЗДХ сүүлийн жилүүдэд тогтвортой буурахгүй байгаа ба ялангуяа бэлгийн идэвхитэй тэр дундаа 15-24 насныхны дундах өвчлөл 32.5%, 25-34 насныхан 43.7%-ийг эзэлж байна.
Иймд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлийг бууруулах талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая” уриатай 14 хоногын мэдээлэл, сургалт, сурталчилгааны цувралыг хүргүүлэхээр бэлтгээд байна.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр ДОХ, Сүрьеэгийн төсөл хамтран иргэдэд БЗДХ-аас сэргийлье, эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор дараахь үйл ажиллагааг  хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулаад байна. Энэ үеэр: 
Их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд БЗДХ-аас сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, сурталчлах ажлыг өрнүүлэх, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА, Дүүргийн ЭМТ-ийн БЗДХ-ын кабинетууд аяны хүрээнд уртасгасан цагаар ажиллаж үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх, Олон нийтийн цахим сүлжээгээр БЗДХ, Хүний дархлал хомсдолын вирүс /ХДХВ/, Тэмбүү өвчний  хор хөнөөл, урьдчилан сэргийлэх аргын талаар видео шторк цацах, сургалт сурталчилгааны материалуудыг хэвлүүлж, түгээх  зэрэг болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.