Нийгэм


Хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс ОХУ-ын Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуультай  эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зорилгоор хамтран ажиллах протоколыг байгууллаа.

  Хамтран ажиллах протоколд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн дэд захирал П.Л.Бопп нар гарын үсэг зурсан юм.

 Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр туршлага солилцох, шинжлэх ухааны судалгааны чиг үүрэг, хөгжлийн сэдэвчилсэн асуудлаар зөвлөлдөх уулзалт, семинар, бага хурал зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


MЭНДЧИЛГЭЭ
MЭНДЧИЛГЭЭ
4 цаг, 50 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.