2019,5-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлээс татгалзжээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хоёр тэргүүнтэй МҮБХ-ны асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй маргаантай хэвээрээ байна.

Хоёр удирдлагатай болсноос хойш Бөхийн өргөөнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй хаалга үүдийг нь хаасан байсан.

Тэгвэл холбооны удирдлага бөхчүүд хоорондоо зохицож өнгөрсөн хавраас эхэлж үйл ажиллагааг нь нээж заал танхмын барилдаанууд явагдаж эхэлсэн.

Харин хоёр удирдлагын асуудал шүүхийн шатанд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УБЕГ-т хандаж өөрийн нэр дээр холбоогоо  бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргасан байдаг.

Харин Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ аварга нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шүүх үзжээ. Тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг аж.  




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [112.72.9.126]


Бөх нь болохгүй ногоочин нь болох уу. Энэ шүүх гэж алтны уурхайгаас илүү мөнгө олдог мөнгөний уурхай болжээ.