2019,5-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


‘’УР ЧАДВАР 2019’’ цэцэрлэгийн багш нарын мэдлэг чадварыг сорив

5 өдөр, 12 цаг TIMES.MN

 Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн багш нарын дунд “УР ЧАДВАР-2019” уралдаан зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Хүүхэд бүрийг хөгжүүлэгч багшийн ур чадвар, аргазүйг нээн илрүүлэх, сурталчлах, дүүргийн сайн хөгжүүлэх үйл ажиллагааны технологийн санг бүрдүүлэх, шилдэг арга зүй, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан“Ур чадвар-2019” уралдаан биеийн тамир, хөгжим, бусад гэсэн үндсэн 3 чиглэлээр багш нар мэдлэг чадвараа сорин өрсөлдөв. Уралдааны эхний шат өөрсдийн цэцэрлэгүүд дээрээ зохион явуулж, дараагийн шатанд өрсөлдөх багш нарыг тодруулан, 2-р шатанд цэцэрлэгээсээ шалгарсан багш нар хэсэгтээ өрсөлдөн хэсэг тус бүрээс чиглэл бүрээр нэг багшийг шалгаруулсан юм.


Гуравдугаар шат буюу дүүргийн уралдаанд бүлгийн 7 багш, биеийн тамирын 5, хөгжмийн 6, нийт 18 багш оролцож, чиглэл бүрээр дараах байр эзлүүлэн шалгаруулжээ. Бүлгийн багш 1-р байр: 134-р цэцэрлэг Ч.Төгөлдөр 2-р байр: 46-р цэцэрлэг Б.Бадамгарав 3-р байр: Эрхий мэргэн цэцэрлэг Г.Энхцэцэг Хөгжмийн багш 1-р байр: 223-р цэцэрлэг Р.Дэнсмаа 2-р байр: 250-р цэцэрлэг Э.Саранцэцэг 3-р байр: 29-р цэцэрлэг Б.Цэцэнбилэг Биеийн тамирын багш 1-р байр: Монгол Билиг Оюун цэцэрлэг Г.Мэгзэр 2-р байр: 35-р цэцэрлэг Э.Хүрэлчулуун 3-р байр: 165-р цэцэрлэг О.Болормаа нар тус тус шалгарлаа. Уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа ‘’Ур чадвар 2019’’ уралдааныг ивээн тэтгэн зохион байгуулсан ‘’Монгол Билэг Оюун’’ цэцэрлэгийн байранд боллоо. Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч М.Гэрэлт-Од цэцэрлэгийн үйл ажиллагаагаа танилцуулав. Шагнал гардуулах ёслолыг нээж, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн С . Эрдэнэчимэг, ‘’Монгол Билиг Оюун’’ сургууль цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал  П. Мөнхцэцэг, ‘’Монгол Билиг Оюун’’ цэцэрлэгийн эрхлэгч М.Гэрэлт-Од нар баяр хүргэн үг хэлж, уралдаанд тэргүүлсэн багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн идэвх зүтгэлтэй оролцсон багш нарыг батламж, үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.