Спорт


Шинэчилсэн чансаагаар жүдоч М.Уранцэцэг жиндээ аман хүзүүджээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос эмэгтэй жүдочдын чансааг жин бүрээр шинэчлэн гаргахад эмэгтэйчүүдийн 48 кг-д 6080 оноогоор Японы тамирчин Фүна Тонаки тэргүүлсэн бол манай жүдоч М.Уранцэцэг 6043 оноогоор удаалжээ. Харин Украины жүдоч 5765 оноогоор Дарья Белодед гуравт эрэмбэлэгдсэн бол Казахтаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 4415 оноогоор долоод бичигджээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Бушар Амандин /Франц 6040 оноо/, Цүнода Нацүми /Япон 5364/, Абэ Үта /Япон 5050/ нар эхний гуравт эрэмбэлэгдсэн бол 25-д Л.Сосорбарам /1770/, 30-д Б.Хорлоодой /1347/, 35-д М.Уранцэцэг /1205/ тус тус бичигджээ. Японы жүдоч Ёшида Цүкаса 57 кг-д 6980 оноогоор тэргүүлсэн бол Криста Дэгүчи /Канад 6010/, Нора Гякова /Косово 5882/ нар 2,3 дугаарт бичигдэж, манай жүдоч Д.Сумьяа 5404 оноогоор дөрөвт оржээ.

Харин энэ жинд Л.Энхрийлэн 1903 оноогоор 21-д эрэмбэлэгдсэн байна. Францын тамирчин Кларисс Агбеньену 7500 оноогоор 63 кг-д тасархай тэргүүлсэн бол Тина Трстеньяк /Словен 5750/, Таширо Микү /Япон 5400/ нар удаалжээ. Энэ жинд Б.Мөнгөнчимэг /2635/ 17-д, Б.Ганхайч /2464/ 19-д тус тус бичигдсэн байна. Эмэгтэй жүдочдын 70 кг-д Marie-Eve Gahié /Франц 5568/, Араи Чизүрү /Япон 5050/, Санне ван Дийке /Голланд 4646/ эхний гуравт оржээ.

Харин 78 кг-д Майра Агияр /Бразил 6134/, Гуусье Стеенхуис /Голланд 5168/, Натали Пауэлл /Их Британи 5159/ нар тэргүүлж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Куба улсын жүдоч Идалис Ортис 7340 оноогоор тэргүүлж байгаа бол Сара Асахина /Япон 5750/, Aлфеман Мариа Суэлен /Бразил 5740/ нар удаалжээ. Энэ жинд ОУХМ Б.Мөнхтуяа 347 оноогоор 54-д эрэмбэлэгдсэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.