Нийгэм


100 айл орчимд буудуулж нас барсан байж болзошгүй цогцос олджээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2019.04.26/ буудуулж нас барсан байж болзошгүй цогцос олджээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Толгойноос нь цус гоожсон байдалтайгаар хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Яг одоо төвийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг, шалгалтыг хийж байна. Одоогоор буудуулж нас барсан эсэх нь тодорхойгүй байна. Үзлэг, шалгалтын дараа үүнийг тодорхой болгоно” гэлээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.