Нийгэм


Сэрэмжлүүлэг: Утсаа цэнэглэж байгаад цахилгаанд цохиулан амиа алджээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Багануур дүүрэгт энэ сарын 18-ны өдөр 28 настай эмэгтэй усанд орж байхдаа цахилгаанд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн иргэн, 28 настай, эмэгтэй Ц усанд орж байхдаа гар утсаа цэнэглэн, улмаар утсаа дуугарахаар нь салгаж ярьсан бөгөөд цэнэглэгчийн үзүүр ваннтай усанд унаснаар цахилгаанд цохиулан нас барсан байна.

Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газраас гурван эд зүйл баримтаар хураан авч, хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.