Нийгэм


Энэ онд сая гаруй хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Энэ онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд буй. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас  32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна. Энэ  онд эрүүл мэндийн салбарынхан элэгний “D” вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт  тавиад байгаа. Түүнчлэн 2020 он гэхэд 2.2 сая иргэнийг хепатитийн “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд  бүрэн хамруулах зорилт тавьжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695 мянган хүн хамруулахаас 510 мянган хүнийг шинжилсэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.