Спорт


Дэлхийн аварга Ц.Раднаад 2 өрөө байр бэлэглэлээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлсэн билээ. Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирсэн юм.

Тэгвэл Дэлхийн аварга Ц.Раднаад Ханбогд Резиденс хорооллын хоёр өрөө байр бэлэглэлээ. Байрны батламжийг “Хөрш Заан” компанийн захирал Ч.Батзориг, Кёкүшю группын ерөнхийлөгч Д.Батбаяр нар өнөөдөр гардуулан өглөө.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.