LIVE


Р.Амаржаргал: Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт байна гэдэг шившиг

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

АН-ын дэд дарга Р.Амаржаргал өнөөдөр цаг үеийн асуудлаах мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын Ардчилсан холбооны хурлыг зохион байгуулахаар болсон. Монгол Улс эрх чөлөө, хүний эрхийг хүндэлдэг, парламентын засаглалтай улс байсаар ирсэн. Тиймээс олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурлыг хийхээр болсноо зарлаж байна гэлээ. Ийнхүү мэдээлэл хийсний  дараа АН-ын дэд дарга Р.Амаржаргал сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөө хэр шийдэгдэхгүй явж байна. Саяхан болж өнгөрсөн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?


-Эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа огт байж болохгүй. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт байна гэдэг шившиг. Үүнтэй АН хэзээ ч эвлэрч болохгүй. Бид 30 жил ийм байдлаар явсан гэсэн үг үү. Гавьяа болохоор гүйгээд ирдэг гай болохоор эзэнгүйддэг. Энэ салбарыг хариуцаж байсан сайд нь юу хийж байсан юм. Салбарт нь ийм зүйл болж байхад хаана, юу хийж байсан хүн бэ. Тийм учраас эзэн холбогдогчийг нь олж хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага хариуцлага хүлээх ёстой.


-АН-д хэдхэн хүн асуудлыг шийддэг боллоо гэх шүүмжлэл бий. Угаасаа ч тийм байгаа. Дотоод ардчилал алга байна шүү дээ?


-Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл тийм. Нуугаад байх зүйл алга. Ингэж болдоггүй юм байна гэдгийг бусад улс орон мэдээд аваг. Дотоод ардчилал хэзээ хаана ямар түвшинд байх ёстой вэ гэдгээ хүн мэддэг байх ёстой юм шиг. 2012-2016 онд ҮЗХ-д салхи оруулахгүй, жинхэнэ хэдхэн хүний дотор асуудал шийдэгдээд явж байсан. Тэрүүнтэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд байнга ротаци явагддаг боллоо, ҮБХ нь хуралддаг, бүсчилсэн арга хэмжээ тогтмол явагддаг болсон.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 2 долоо хоног []


ТОМ ТОМ ДОНГОДОЦГООХ ЮМ. ТЭГЭЭД ТА НАР Л ӨӨРСДӨӨ ШИВШИГТ ХУТГАСАН Ш ДЭЭ. ӨӨРСДӨӨ ХАР БОЛГОЧИХООД БИ ЯМАР МУУХАЙ ХАР БОЛЧИХОВ ОО ГЭЖ ОРИЛЖ БАЙГААТАЙ Л АДИЛ. УГААСАА Л АНХНААСАА ЭЛС ТҮҮВЭЛ БУЦАХДАА ШОРОО ЗӨӨХТЭЙ Л АДИЛ.


Зочин    2 сар, 2 долоо хоног []


САЙХАН ХУЦАХ ЮМ АА. БУСАД ОРОН МЭДЭЭД ЯАХ ВЭ. ТА НАР ӨӨРСДИЙНХӨӨ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН БУЛАЙГАА ДАРАХ ГЭСЭН АРГА ЯДСАН АРГА. ҮХСЭНИЙХ НЬ АРДЧИЛАЛ ВЭ. ЗОРИГТОЙГОО ХАМТ НУХСАН ЛУЙВАРЧИД


Зочин    2 сар, 2 долоо хоног []


ТОМ ТОМ ДОНГОДОЦГООХ ЮМ. ТЭГЭЭД ТА НАР Л ӨӨРСДӨӨ ШИВШИГТ ХУТГАСАН Ш ДЭЭ. ӨӨРСДӨӨ ХАР БОЛГОЧИХООД БИ ЯМАР МУУХАЙ ХАР БОЛЧИХОВ ОО ГЭЖ ОРИЛЖ БАЙГААТАЙ Л АДИЛ. УГААСАА Л АНХНААСАА ЭЛС ТҮҮВЭЛ БУЦАХДАА ШОРОО ЗӨӨХТЭЙ Л АДИЛ.


solongoo    2 сар, 2 долоо хоног [103.212.116.68]


Elbegdorjiin buuny nokhoinuud...