Шар


Ё.Сагсай прокурорын "нууц" бичлэгийг ил болголоо

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад тун саяхан тэтгэвэртээ гарсан прокурор Е.Сагсайгийн ёс бус бичлэгийг дэлгэв.


МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан бичлэгийн талаар“Ё.Сагсай улсын ерөнхий прокурорын орлогч хийдэг. Ё.Сагсай прокурор ажлын байрандаа нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байхад нь хэдэн залуус гаднаас дайрч орж ирсэн байгаа юм. Ингээд тус залуус “Та энэ эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн. Үнэн үү. Би бол шударга цагдаа” гэж Ё.Сагсай прокуророос асуухад “Тийм. Үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гарахын төлөө бүх зүйлийг хийхийн төлөө ажиллана” гэж хэлсэн байгаа юм. Бид таван минутын бичлэгээс хүмүүст үзүүлэх боломжтой арай ёс зүйтэй, ойлголт өгч болохыг нь олон нийтэд үзүүлж байна. Уг бичлэгээс эмэгтэйн дүрсийг хассан. Энэ бичлэгээс харахад бичлэг хийсэн залуус Ё.Сагсайг сүрдүүлж байгаад хэн нэгнийг суллуулсан. Тэгэхээд тэдгээр залуус болон хоригдож байгаад гарсан хүн хэрэгт орж мэднэ. Гэхдээ хуулийнхан ёс бус үйлдэл хийдэг, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, хэн нэгний захиалгаар хүмүүсийг суллаж эсвэл хорьдог байж болохгүй. Барьцаанд оронгуутаа хэн нэгэнд хэрэг үүрүүлж эсвэл суллаж байна” гэв.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног [202.72.244.172]


хулгайч нартай нийлж Сагсайг байдалд оруулжээ.Ер нь энэ арга Монголд дэлгэрсэн байх.Сагсай өмдөө тайлдаг нь буруу.урхинд орж,зам нь буруудсан хун юм байна даа зайлуул.Ийм хэрэг зохиох бухэл бутэн багийг хэн зохион байгуулав.ГУТАМшИГ


Зочин    5 сар, 3 долоо хоног []


хөгшин азарга жороолж түмний шившиг боллоо. ил гарсан нь сагсай болохоос далд олон сагсай байгаа