Спорт


Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчиллээ

2 сар TIMES.MN

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд "Рио-2016" паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо.



Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол дараа нь 247кг, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчилжээ. Харин дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ тамирчин 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байсан бөгөөд өөрийнхөө амжилтыг ийнхүү эвдсэн байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.