Спорт


Тусгай олимпийн наадмаас монголчууд ес дэх медалиа хүртлээ

2 сар TIMES.MN

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Манай багийн ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ.

 

Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд мөн ч ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртсэн.

 

Ийнхүү жүдогийн тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.

 

Э.Билгүүн одоо 18 настай. Тэрбээр 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Тусгай олимпийн наадамд оролцохоос ирэхээсээ өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, медалийн төлөө өрсөлдсөн юм. 

 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.