Цахим худалдаагаар 128 мянган тонн нүүрс худалдахаар төлөвл…
17 цаг, 24 минут
Аврагч, эмнэлгийн баг эрэлч нохдын хамтаар Турк улсыг зорил…
20 цаг, 30 минут
Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг тас…
21 цаг, 28 минут
Байшин шатаж, 30 настай эрэгтэй түймэрт өртөж нас баржээ
22 цаг, 20 минут
“Өө эмэгтэй байсан юмуу, эрэгтэй нэртэй юмаа”
22 цаг, 35 минут
ГХЯ: Газар хөдлөлт болсон Туркийн бүс нутагт манай улсын хо…
1 өдөр, 15 цаг
ШӨХТ:15 иргэний таван сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ
1 өдөр, 17 цаг
Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн …
1 өдөр, 21 цаг
Т.Аюурсайхан УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэ…
1 өдөр, 21 цаг
Жагсаалт: Монгол Улсад визгүй зорчих 34 улс
1 өдөр, 22 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ
1 өдөр, 22 цаг
Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2500 гаруй хү…
1 өдөр, 22 цаг
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхсүх хамгийн их буюу 61 с…
2 өдөр, 16 цаг
Казахстан улс руу зорчих иргэдийн анхааралд
2 өдөр, 16 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 5
2 өдөр, 16 цаг
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгар…
2 өдөр, 17 цаг
ХХААХҮЯ: Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зар…
2 өдөр, 19 цаг
Фото: Грэмми 2023 Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцас…
2 өдөр, 19 цаг
Шүүх: УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр б…
2 өдөр, 20 цаг
ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
2 өдөр, 21 цаг
УИХ "нүүрсчид"-ийг авч үлдэх үү?!
2 өдөр, 22 цаг
Тэтгэвэр, насны хишиг, хүүхдийн мөнгийг энэ сарын 14-нд ирг…
2 өдөр, 22 цаг
У.Хүрэлсүх: Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжи…
5 өдөр, 17 цаг
Нийтийн эзэмшлийн 185 га талбайг цэвэрлэж, аюулгүй орчин бү…
5 өдөр, 20 цаг
ДЭМБ манай улсад тамхины татвараа нэмэхийг зөвлөв
5 өдөр, 21 цаг
Тайлан: Хоёр тэрбум хэрэглэгчтэй “Facebook” 2023 оныг “Ашиг…
5 өдөр, 22 цаг
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэ…
5 өдөр, 22 цаг
"Скай Хайпермаркет" ХХК Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экс…
6 өдөр, 15 цаг
Нулимсны эрхтэний эмгэгийн үйлчилгээг ЭМД-ын сангаас хөнгөл…
6 өдөр, 16 цаг
Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг …
6 өдөр, 18 цаг
Д.Ренчинхандад Хөдөлмөрийн баатар цол олголоо
6 өдөр, 19 цаг
О.Мөнхжин нарыг 461 дүгээр ангид хорьжээ
6 өдөр, 19 цаг
АИ-92 автобензиний гаалийн албан татварыг тэглэлээ
6 өдөр, 21 цаг
Академич Г.Чулуунбаатар: Хэлэлцүүлгийн явцад “шинэ” Үндсэн …
6 өдөр, 22 цаг
Волгоградад болсон тэмцээнд Монгол оюутан шилдэг дуучнаар ш…
6 өдөр, 23 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 4
6 өдөр, 23 цаг
Л.Энх-Амгалан: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр анги…
1 долоо хоног
Манай улсын 157 иргэн 17 улсад ял эдэлж байна
1 долоо хоног
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжү…
1 долоо хоног
Нөөцийн махыг ирэх сараас борлуулж эхэлнэ
1 долоо хоног
Х.Нямбаатар:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
1 долоо хоног
ХХААХҮЯ үхэр сүрэгт ХОЁР тэрбум 500 сая төгрөг зориулна
1 долоо хоног
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзлаа
1 долоо хоног
Г.Занданшатар: Койн гаргасан этгээдүүдийн хөрөнгийн зарцуул…
1 долоо хоног
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрө…
1 долоо хоног
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэд…
1 долоо хоног
Чанаргүй эмийн золиос юунд хүргэх бол...
1 долоо хоног
Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ
1 долоо хоног, 1 өдөр
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө
1 долоо хоног, 1 өдөр
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашигл…
1 долоо хоног, 1 өдөр

Л.Оюун-Эрдэнэ: "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарт тулгуурлана

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн цаашдын зорилтуудыг танилцуулав.


 
Монгол Улс хэрэглээ, халамжийн эдийн засгаас үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засагт шилжиж, эрэлт хэрэгцээ, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
 
“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна.


 
Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацын салбар хэмээн онцгой ач холбогдол өгч, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Эрдэмтэн, судлаачдын шинэлэг инновац, ноу хау, эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ. Ялангуяа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 орчим томоохон төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлж хэрэгжүүлнэ” гэлээ.
 
Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд тус салбарынхнаас хүсээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцүүлэхээ илэрхийллээ. 


 
Шилдэг бүтээлд хоёр жил тутамд олгодог Үндэсний инновацын шагналыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өгөв. “Шилдэг инновацын бүтээгдэхүүн” төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлд олголоо. Тус бүтээл нь Mонгол инженерүүдийн олон жилийн инженерчлэлийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бөгөөд баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатлалын бөмбөлөгт тээрмийн импортын шахуургуудыг бүрэн орлож,ашиглалтын хугацааг 2,7 дахин уртасган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаас гадна металл авалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлж 2021 онд 88 хувьд хүргэсэн бүтээл аж.  “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлийг шалгаруулжээ. Энэ бүтээл нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR /virtual reality/, АR /augmented reality/ технологийг ашиглан Монголын түүх, соёл өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд суурь болох  соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. 
 
Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны салбарын 71 байгууллагад 5085 эрдэмтэн, судлаач ажиллаж байна. 1993-2021 оны байдлаар эрдэмтэн, судлаачдын 4244 төсөлд төрөөс 178,6 тэрбум төгрөг зарцуулжээ.



Сэтгэгдэл