Нийгэм


Олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Грап-при тэмцээн болно

4 жил, 7 сар TIMES.MN

Манай улс Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-той хамтран “Чингис хаан” Грап-при тэмцээийг зохион байгуулдаг. Энэ удаагийн Гран-при тэмцээн Олимпийн эрхийн оноо олгох болсноороо онцлог.

Тэмцээн ирэх долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох ба одоогоор Япон, ОХУ, Гүрж зэрэг 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Чингис хаан” дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг байсан энэхүү тэмцээн өнгөрсөн жилээс эхлэн Гран при болон зэрэглэл, оноо нэмэгдсэн бөгөөд 2014 онд тус тэмцээнд 27 орны 282 жүдоч оролцож байсан юм. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор Гран при тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмж авах учиртай.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.