Шар


”Камертон” хамтлагийнхан тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ

9 сар, 1 долоо хоног TIMES.MN

"Хөгжим бүжгийн коллеж"-ийн дөрвөн хөвгүүн нийлэн 1995 онд "Камертон" хэмээх хамтлагийг байгуулж, өнөөг хүртэл рок попын ертөнцөд өөрсдийн ноёрхлоо тогтоосоор байгаа билээ. Тус хамтлагийнхан энэ жил "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулан "Хайр" хэмээх нэртэй VIP тоглолтоо хийсэн бөгөөд тус тоглолтын бүх орлогыг өөрсдийн продюсер болох  Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивласан байна. 


Тэдний анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах гэдгээр нь хүмүүс андахгүй биз.“Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх вип тоглолтоороо анхны “18 нас” цомог болон өдийг хүртэл 24 жил хамтдаа байсан фенүүддээ зориулсан шилдэг 11 цомгийнхоо дуунуудаасаа дуулсан байна.




Холбоотой мэдээлэл


Аса аваргын массаж
Аса аваргын массаж
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.