Сонголт


Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа мафийн бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтдаа авлаа. 400 гаруй сая ам.долларын мөнгө угаалт хийсэн гэдэг хэрэг цагдаад шалгагдаад явж байна. Иргэд олон нийтээс бидэнд мэдээлэл ирж байна. Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд манай аймагт 10 дугаар ангиа төгссөн, нутгийн хүүхэд. Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй” гээд аав, ээж, ах дүү нар нь Ховдоос ярьж байна. Бидэнд асар их дарамт ирж байна. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа хамт мафийн бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно. Өчигдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан этгээдүүдийг шүүх сулласан байна. Мафийн бүлэглэлтэй тэмцэнэ гэдэг амь насаа алдахаар тэмцэл байсан. Тун удахгүй АТГ-ын дарга солигдоно.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн долоо хоногт бид ШШГЕГ-ын саатуулах байранд очсон. Тэнд хүний эрх зөрчигдөж байгааг бид олж харлаа. Өнөөдрийн дотор санхүүгийн хэргээр шалгагдаж байгаа эмэгтэйчүүдийг суллахыг шаардаж байна. Тэнд олон олон эмэгтэйчүүд байгаа. Бидний тэмцэл бол хулгай луйврыг зогсоох, стратегийн ордын ашгийг ард түмэнд хүртээх тэмцэл юм шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт”-ээс дөнгөж сая ирлээ. Бондуудтай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж бид хоёр жил ярилаа. Энэ яагаад цэгцрэхгүй байсан нь та бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. Олон асуудал авлигажсан төрийн сүлжээн дээр гацаж байна. Бид цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ. Ерөнхий сайд бидний тэмцэлд нэг байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа.




Холбоотой мэдээлэл


Удмын уурхайчин
Удмын уурхайчин
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 1 долоо хоног [66.181.179.53]


Сахал Эрдэнэбилэг, Хүзүүгүй тарвага, Бадамжунай мэтэд худалдагдсан Дээд шүүх, ШЕЗ, Улсын прокурорын бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж л монголд шударга ёс тогтоно.


Зочин    3 сар, 1 долоо хоног [202.72.244.172]


гол буруутан нь Сайханбилэг.Сайханбилэг гуц гэсэн бол эд нар авч чадахгуй байсан


Зочин    3 сар, 1 долоо хоног []


ард чинь асаасан танк шиг ард түмэн чинь байгаа шүү бүү шантраарай


Зочин    3 сар, 1 долоо хоног []


ард чинь асаасан танк шиг ард түмэн чинь байгаа шүү бүү шантраарай


Зочин    3 сар, 1 долоо хоног []


Shudarga temtsej bgaa 5 gishuun,erunhii said,UIKh-iin darga,erunhiilogch nart amjilt husie.ene temtsel amargui bsan.ard tumen demjij bgaa shuu.


Irgen    3 сар, 1 долоо хоног [192.82.64.220]


Shudarga yos nereer khun alj, khuree talakhaas butsakhgui ulsuudig takhin shutekh yum daa. Boldoo 1992 onoos uls turchidtei mur zeregtsen dotor yasan genet ariustsan uu. Khuulgui ednii khusseneer, muukhai khardgsanig barij, tsaazlakh uu tee. Endii khuusseneeree khuuligui baival shudarga yos togtokh uu. Mongolchuud 92 onoos khiij baigaa khet tuilshrakh gedgee khiiseer l


Зочин    3 сар, 1 долоо хоног []


bugded amjilt husie. seremjtei baigaarai hetsuu humuus olon bii shuu


Зочин    3 сар, 1 долоо хоног []


ХҮН АЛАХ, ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ, ХАР ТАМХИ ЗАРАХ, ТӨРӨӨС МӨНГӨ ЛУЙВАРДАХ, ХУЛГАЙЛАХ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ ХООРОНДОО НАЙМААЛЦАХ, ГАДНЫХАНД ЗАРАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬДАА АШИГЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮД ДЭЭР ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДЭЭРХИ ГЭМТ ХЭРЭГ ГААР Ч ИХСЭЖ БАЙНА. ХУУЛЬ САХИУЛАХ ХҮЧИН ЦАГДАА АТГ ТЕГ ГЭХ МЭТЧИЛЭН ХҮЧНИЙХЭН Ч ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ ХААЦАЙЛАХ БОЛЛОО ИЙМЭЭС ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛГОВОЛ ГЭМТ ХЭРЭГИЙН ГАРАЛТ ЭРС БАГСАНА.


Зочин    3 сар, 1 долоо хоног []


Шантаршгүй дайчин нөхөддөө амжилт үнэн ялах болно.


Зочин    3 сар, 1 долоо хоног []


Та бүхэндээ амжилт хүсье.Ард түмэн та нарын ард байгаа шүү.