Газар дээрээс нь


Ц.Баасандорж: АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд талийгаачийг дарамталсан

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан  Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ц.Баасандорж:  "Баасан гарагийн өглөө АТГ талийгаачийг авчраад өдөржин нэг өрөөнд суулгасан. Тэнд юу болсныг мэдэхгүй. Энэ бол эрүүдэн шүүлт. Талийгаач 68 настай эмэгтэй хүн. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, комииссар, ахлахууд нь орж дарамталсан. Өнөөдрийн хүртлэ Цагдаагийн байгууллагын ажилчин талийгаач энэ өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан тухай мэдээллийг авч чадаагүй байгаа. Хүний эрх гэдэг бол Монгол Улсад уландаа гишгэгдсэн. АТГ гэдэг юунд ч дийлддэггүй байгууллага. Хүний амь насыг хохирочихоод уучлалт гуйхын оронд энэ хүн чинь авлигал өгч байгаад баригдсан утгатай зүйл яриад явж байна. 

Хүнийг хууль бусаар 24 цагаас илүү хугацаагаар хорьсон үйлдлээ хаацайлах зорилгоор энэ хүнийг хэрэгт холбогдсон мэтээр, амиа хорлосон мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. АТГ, ШШГЕГ зэрэг Монгол Улсын төрийн байгууллагын ажилчид нийлж байгаад хүний аминд хүрчихлээ. Тэгсэн хэр нь өнөөдөр инээгээд л ажлаа хийгээд явж байна.

 

Цагдаагийн байгууллагад АТГ бичлэгээ өгөхгүй байгаа. Өрөөнд ямар үйл явц болсон талийгаачийг хэрхэн дарамталсан бичлэгийг өгөхгүй байгаа тул хардаж байна. Хуулинд сэжигтнийг өмгөөлөгчтэйгээ уулзах эрхээр хангах ёстой. Гэтэл пүрэв гарагийн 00.40 цаг хүртэл өмгөөлөгч нь сахиад уулзаж чадаагүй. Баасан гарагт өмгөөлөгч нь ирээд өдөржин хүлээсэн" гэв. 

 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Тийм мундаг хуульч хүн дарамтлуулах уу .үгүй байлгүй


Irgen    5 сар, 3 долоо хоног []


ATG umguulugchtei uulzuuldaggui uildliig baiguulagdsan tsagaasaa gargaj ban, ene khuuliig ulandaa gishgesen uildeld prokuror yagaad khariutsalgiin asuudal yaridaggui yum be. Khuuli sakhiulakh baiguullaga uursduu khuuliig ulandaa gishgeed, khuniig erkhii nulimaad baij bolj baigaag yu gej oilgokh be