LIVE


Хариуцлага алдсан 461 дүгээр ангийн дарга, албан тушаалнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

3 сар, 2 долоо хоног TIMES.MN
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч Б амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-аас мэдээлэл хийлээ.


ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "2019 оны хоёрдугаар сарын  22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас шалгагдан саатуулагдаж байсан иргэн Б амь нас нь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 461 дүгээр хорих ангид шалгалтын ажил хийсэн.  Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нарыг хяналтаа  сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон.

461 дүгээр хорих анги бол маш том анги. Зөвхөн нэг, хоёрдугаар давхар нь гэхэд бусад ангиудтай тэнцэхүйц хэмжээний ачаалалтай байдаг. 24 цагийн турш хөл хөдөлгөөн ихтэй байдаг тул анхаарал, сонор сэрэмж өндөр хэмжээнд байхыг шаарддаг. ШШГЕГ-ын Даргын зөвлөлд шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэдэг мэдээллийг хийлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.