Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ

3 сар, 3 долоо хоног TIMES.MN

Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа. Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.


Дэлхийн аварга М.Уранцэцэг 2019 оны эхний “Их дуулга”-д 52 кг-д барилдсан бол өнгөрөгч долоо хоногт Германд болсон тэмцээнийг өнжсөн юм. Гэвч гавьяатын хувьд шинэчилсэн чансааг тэргүүллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.