Эдийн засаг


Н.Баяртсайхан: Монголбанк эдийн засгийн сэргэлт, хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа

1 жил, 5 сар TIMES.MN


“Тинк банк 2019” мөнгө, санхүүгийн орчин хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 


Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 2019 онд Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой юм. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа. Банк,санхүүгийн системд хууль, эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийлээ. Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөнгө зээлийн зохистой өсөлтийг хангаж, эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна. Зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд гарлаа. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь бусад хувийн секторийн байгууллагаас гадаад хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. 2019 он бол Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно" гэв. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 5 сар []


Долларын ханшийг өсгөж төгрөгийн ханшийг үнэгүйдүүэх замаар Монголын ард түмнийг жигд хүртээмжтэй ядууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа шүү чи