Аналитик


Хотын даргын төлөөх нэг санал ... төгрөг!!!

3 сар, 4 долоо хоног TIMES.MN

МАН-ын Хяналтын хороо өчимгдөр орой хуралдаж Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна. С.Мөнхчулууны хувьд намын гишүүнээс түдгэлзүүлсэн ч Хотын даргад өрсөлдөж нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлна гэж буй бол нөгөө талд Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыгаа өрсөлдүүлэхгүй гэх шийдвэрийг гаргаж буй сураг байна. 


НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргад дахин өрсөлдөх санаатай байгаа ч намын удирдлагууд нь ахиж ялагдахаас сэрэмжилж түүний оронд хотын орлогчоор ажиллаж буй Батбаясгаланг өрсөлдүүлнэ гэсэн яриа чих дэлсэх боллоо. Ямар боловч хотын даргын сунгаа ирэх сарын 15-нд товлогдсон.  МАН-ын фракци хоорондын тэмцэл нийслэлийн төрийн захиргааг хямраах хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш. Аргаа барсан зарим нь нийслэл иргэдийн  хуралгүй, хотын аргагүй яваад болоод байна. 2020 оны сонгууль болтол ингээд явчихвал  яасан юм гэсэн яриаг гаргаж байна. Үүнийг сөрөг хүчнийхэн ч өөгшүүлэн дэвэргээд л. 


Намаасаа хөөгдөх дээрээ тулсан С.Мөнхчулуун ийм шийдвэртэй  нүүр тулсан ч мөчөөгүй өгөхгүй хотын даргад өрсөлдөнө  гэдгээ дахин мэдэгдсэн. Тэгэхээр С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хэн нь хотын дарга болох вэ гэсэн марафон ид дундаа өрнөж байна. Харин санал өгөх эрх бүхий төлөөлөгчдийн кноп хэдэн төгрөгт хүрч байгааг  таашгүй. Марафоны хоног сунжирах тусам  үнэд орох магадлал өндөрсөнө. С.Мөнхчулууныг хотын фракци буюу мөнгөлөг нөхөд  зүтгүүлж байгаа. С.Амарсайханыг эрх барьж буй фракци. Эндээс харахаар ур ухаан, хөрөнгө мөнгөний өрсөлдөөн хүч тэнцүүхэн байгаа гэхэд болно. 


С.Сэцэн





Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
3 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [103.26.194.29]


Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног []


Яагаад. слон. нийтийн. байрууллага. ирганээ. Сонсож. болохгүй. гэж. ЕС. Ийн. далбаан. Дор. Тотилиралист. бодлогыг. явууллаа. Ингэж. хүчирхийлэл. Хэрэглэх. нь. ард. Түмнээ. бус. идэх. Авилгалах. Нуух. гэсэн. арчаагүй. Бдал


Зочин    3 сар, 3 долоо хоног [203.91.118.247]


МАН одоо л зөв ажиллаж эхэллээ, Намын удирдах зөвлөлийн шийдвэр зөрчсөн хэнийг ч ингэж намаас хөөх ёстой,,,


Зочин    3 сар, 4 долоо хоног []


Зөв, одоо 60 тэрбумын наад муу 2 увайгүй хулгайгаа ИТХ-аас хөөх хэрэгтэй.


Зочин    3 сар, 4 долоо хоног []


Ми.Энхболд, Хүрэлсүх нарын тэмцэл байна аа. МАНАН-гийн сүүлчийн цайз. Тэдний хоолоо олдог обьект юм байна.


Зочин    3 сар, 4 долоо хоног [112.72.15.78]


МАН-ын ёстой буруу шийдвэр байна даа. Мөнхчулуун нь дахиад гараад ирвэл МАН-хан хотод ялагдал хүлээж хотын удирдлагаа алдана гэсэн үг


Зочин    3 сар, 4 долоо хоног [202.9.45.64]


тэрбум төгрөг бараг хүрэх биз. мөнгөтэй хүмүүс юм чинь