ХСҮТ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийжээ

5 сар TIMES.MN

Ж.Чинбүрэн даргатай Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон өчигдөр элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийж дуусчээ. Манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн ирээд байгаа аж.

ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах зорилгоор ХСҮТ, Самсунг элекртоникс болон Самсунг эрүүл мэндийн төв хамтран “Би элгэнд хайртай” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 2017 болон 2018 оны турш Солонгос эмч нар 2 удаа хүрэлцэн ирж хэд хэдэн хагалгаанд оролцон Монгол эмч нарт сургалт хийсэн юм. Мөн ХСҮТ-өөс 15 эмч БНСУ дахь Самсунг эрүүл мэндийн төвд 30 хоногийн сургалтад хамрагдсан.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд ХСҮТ-ийн эмч нарын баг Солонгос улсын Самсунг эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэнтүүхтэй. Улмаар Солонгос улсаас гадна Энэтхэг, Франц, Австри, Америк, Япон, Тайвань, Орос, Казахстан зэрэг орнуудад сургалтад удаа дараа хамрагджээ. 

Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлууд 2011 оноос эхэлж 2017 оны 10 сард дууссан ба 2018 оны 1 сарын 28-нд ХСҮТ дэх анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.