ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
58 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 23 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 5 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 5 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Сальвадор криптовалютын оффшор болох уу?

Латин Америкийн жижигхэн улс гэнэт биткойныг улсынхаа албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарлаж, дэлхийн санхүүгийн хувьсгалыг тэргүүлсэн. Өдгөө Сальвадор улсын оршин суугчид өглөөний кофены төлбөрөө криптовалютаар хийж, өндөр технологийн бүх таашаалыг мэдрэх боломжтой болжээ.

Тус улсын эрх баригчид биткойнд шилжих нь эдийн засагт хүчтэй хөшүүрэг болно гэж үзэж буй бол Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны төлөөлөл эсрэгээрээ, ийм эрсдэлтэй алхам нь тус улсын төрд аюул учруулна гэж эмээж буйгаа илэрхийлэв. Сальвадорын эрх баригчид иргэдийнхээ санал бодлыг харгалзан үзээгүй төдийгүй тэдний эсэргүүцлийг үл тоомсорложээ.

Их найдвар

Сальвадороос өмнө дэлхийн аль ч улс биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч зүрхлээгүй. Тус улсад өдгөө бүх байгууллага криптовалют хүлээн авах үүрэгтэй, улмаар түүгээр татвар төлөх боломжтой болж, иргэдэд зориулсан тусгай түрийвч ч нээгджээ. Тус улсын эрх баригчид ойролцоогоор 26 сая ам.доллараар биткойн худалдаж авсан бөгөөд ирээдүйд үүнээс ч илүү ихийг худалдаж авахаар төлөвлөж буй аж.

Үндэсний биткоины сүлжээний бүрэн эрхт гишүүн болохын тулд иргэд зөвхөн Chivo программыг татаж авахад л хангалттай. Бүртгүүлээд, хувийн хэтэвч рүүгээ нэвтрэх боломжтой бөгөөд 30 ам.долларын өртөгтэй. Доллараар биткойн солиход асуудал үүсгэхгүй байх ёстой гэж үзэж буй тус улсын эрх баригчид 200 тусгай АТМ суурилуулахаас гадна 50 үйлчилгээний салбар нэмж нээхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд иргэд McDonald’s, Pizza Hut, Starbucks-т криптовалют ашиглан төлбөр хийх боломжтой болох аж.

Хуульд зааснаар биткойны доллартай харьцах ханшийг зах зээлийн зарчмаар чөлөөтэй тогтоодог, бирж нь орлогын албан татвар ногдуулдаггүй байна. Үүний зэрэгцээ дүрэм журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд ямар нэгэн шийтгэл оногдуулах талаар хуульд заагаагүй аж. Тус улс өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтгүй тул үүнийг доллартай тэнцүү хэмжээгээр ашиглахаар төлөвлөжээ. 2004 онд үндэсний колонийг эргэлтээс гаргаж, өдгөө АНУ-ын долларыг тус улс хэрэглэж буй. Өөрийн мөнгөө хаях болсон шалтгаан нь өндөр инфляци, валютын ханшийн огцом уналт, эдийн засгийн системийн бүх асуудалтай холбоотой байжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Найиб Букеле эдийн засгаа аврахын тулд криптовалют нэвтрүүлэхийг шаардаж буй. Сальвадорчуудын бараг 70 хувь банкны дансгүй, 34 хувь нь интернэт ашигладаггүй. Тиймээс тэрбээр “Сая сая хүний амьдралыг сайжруулахад биткойн тусална” гэж үзжээ. Иргэдийнх нь ихэнх эдийн засгийн албан бус секторт ажилладаг. Сальвадорын хөгжил цэцэглэлт тус улсын газарзүйн байршилтай салшгүй холбоотой. Тус улс Өмнөд Америкаас Хойд Америк руу хар тамхи тээвэрлэх цэгд тооцогддог. Жилд дунджаар таван тонн хүртэл кокаин Сальвадороор дамжин өнгөрдөг байна.

Сальвадор улсын ДНБ-ий 24 хувийг гадаад гуйвуулга эзэлдэг. Хөдөлмөрийн цагаачид Сальвадорын ДНБ-ий бараг дөрөвний нэгийг (24 хувь буюу 6 тэрбум доллар) бүрдүүлдэг аж. Тус улс жилд 170-400 сая долларын алдагдалд ордог тул энэ асуудлыг шийдвэрлэхэд биткойн туслана гэж найджээ.

Өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтгүй Сальвадор нь АНУ-ын эдийн засгийн бодлогоос бүрэн хамааралтай тул өөр хувилбар хэрэгтэй болсон аж. "Биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон нэвтрүүлсэн нь Сальвадорын эрх баригчдад улс орны эдийн засагт учирч болох эрсдэлийг бууруулах боломж олгож байна" гэж Оросын криптовалют, блокчейн холбооны дэд ерөнхийлөгч Валерий Петров хэлжээ.

Зарим шинжээчид Сальвадор улс ирээдүйд криптовалютын оффшор болж магадгүй гэж үзэж байна. Зөвлөх, шинжилгээний холбооны ерөнхий захирал Артем Генкин хэлэхдээ “Эдийн засгийн агентуудаас үүдэлтэй ханшийн зөрүү, валютын эрсдэл бий болно. Сальвадорын эдийн засаг том биш. Хүчирхэг эдийн засагтай том улстай харцуулахад ийм шилжилтэд бэлэн аж ахуйн нэгж цөөн байна "гэжээ.

Сальвадорт шинэ систем нэвтрүүлэхэд нэг их хэцүү байгаагүй бололтой. Чамгүй сайн бэлтгэсэн ч хэрэглэгчдэд программ татаж авахад бэрхшээл тулгарч, улмаар нэмэлт сервер ашиглах шаардлагатай болжээ.

Аюултай тогтворгүй байдал

Биткойнтой холбоотой гол асуудал бол түүний тогтворгүй байдал юм. Хууль батлагдахаас нэг өдрийн өмнө Reddit -ийн "буйдангийн хөрөнгө оруулагчид" Сальвадорыг дэмжихээр шийдэж, криптовалютаа идэвхтэй худалдаж эхэлснээр ханш нь 52.5 мянган доллар болж, 2021 оны тавдугаар сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Гэвч “хамгаалагч” хангалтгүйн улмаас биткойны үнэ нэг зоос тутамд 46.8 мянган доллар болж буурсан. Мөн криптовалютын зах зээлийн үнэлгээ бараг 300 тэрбум ам.доллараар буурсан байна. Тус улс биткойны хуулиа энэ сарын 7-нд баталсан бөгөөд маргааш нь биткойны ханш хэдийнэ 43 мянган ам.доллараас уруудаж, улсын алдагдлыг 3 сая ам.долларт хүргэжээ. Букеле болон түүний дэмжигчид энэхүү уналтад Олон улсын валютын сан (ОУВС)-г буруутгасан байна.

Орон нутгийн иргэд биткойны хэтийн төлөвийн талаарх эрх баригчдын өөдрөг бодолтой санал нийлсэнгүй. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр нийслэл Сан Сальвадор хотод криптовалютыг хүлээн зөвшөөрөхийн эсрэг арга хэмжээнүүд зохион байгуулагджээ. Биткоиныг үндэсний мөнгөн тэмдэгтээр баталснаар авлига нэмэгдэх вий гэж иргэ нь болгоомжилж, олон хүнийг тогтворгүй валютаар тэтгэвэр авахаас өөр аргагүйд хүрлээ гэсэн айдаст автуулсан байна.

Иргэдийн жагсаал ямар ч үр дүнд хүрээгүй аж. Учир нь тус улсын хүн амын бараг гуравны нэг нь биткоин гэж юу болохыг огт мэдэхгүй байхад энэ хуулийг баталсан нь асуудал дагуулжээ. Төв Америкийн их сургуулиас саяхан явуулсан санал асуулгаар сальвадорчуудын ихэнх нь биткоиныг хууль ёсны болгохыг зөвшөөрөхгүй, үүнийг хэрхэн ашиглахаа мэддэггүй, энэхүү шинэчлэлийн үр өгөөж юуны түрүүнд албан тушаалтнууд, гадаадын хөрөнгө оруулагчид, чинээлэг хүмүүст ашигтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эсэргүүцлийн жагсаал есдүгээр сарын 8-нд дахин эхэлж, шинэчлэлийг эсэргүүцэгч олон зуун хүн Сан Сальвадор дахь Дээд шүүхийн гадна цугларчээ. Сөрөг хүчний улс төрч Жонни Райт Саулын хэлснээр, эрх баригчид биткойны хуулийг яаран баталжээ. Мөн тэрбээр “Биткойны тухай хуулийг парламент яаран, ердөө таван цаг орчим хугацаанд баталсан” гэж хэлсэн байна.

Сальвадорын эрх баригчид иргэдийнхээ санал бодлыг сонсоогүй төдийгүй санхүүгийн зохицуулагчдын анхааруулгыг ч үл ойшоожээ. Жишээлбэл, ОУВС “Биткойныг албан ёсны валют гэж хүлээн зөвшөөрөх нь аюултай. Биткоиныг үндэсний мөнгөн тэмдэгт болгон хүлээн зөвшөөрсөн нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх боломжгүй болгож байна” гэж дүгнэжээ. 8848 Invest-ийн тэргүүлэх шинжээч Виктор Першиков "Криптовалютын ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь санхүүгийн төлөвлөлтөд ихээхэн эрсдэл учруулж байна" гэж хэлсэн байна.

Дэлхийн банкны хувьд криптовалютад тийм ч таатай ханддаггүй. Олон улсын санхүүгийн байгууллагаас энэ чиглэлээр тухайн улс оронтой хамтран ажиллаж, туслахаас татгалздаг. Жонс Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Ханкегийн хэлснээр, бүх америк долларыг биткоин болгож хөрвүүлэх замаар тус улсаас гаргах тул Сальвадорын эдийн засаг бүхэлдээ уналтад орж магадгүй юм” гэж хэлжээ. Төв Америкийн Эдийн засгийн интеграцийн банк (CABEI) Сальвадорын санаачилгыг дэмжиж, криптовалютыг хэрэглээнд нэвтрүүлэхэд тусалсан байна.

Үнэн хэрэгтээ Сальвадорт биткойнд шилжих туршилт хэдэн жилийн турш үргэлжилж байгаа аж. Сайн дурынхан 2019 онд Номхон далайн эргийн Эль Зонте хэмээх жижиг тосгонд ирж, тэнд биткоин нэвтрүүлжээ. Түүнээс хойш нутгийн иргэд хоол хүнсний төлбөрөө криптовалютаар хийж, цалингаа авдаг болсон бол өдгөө Bitcoin Beach программ ашигладаг буй аж.

Сэтгэгдэл