2018,12-Р Сар,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: 116 дугаар сургуульд ашиг сонирхлын зөрчилтэй захирлыг буцаан томилсонд эсэргүүцэж байна гэлээ

1 жил, 5 сар TIMES.MN

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.


116 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Сарантөгс "Юун түрүүнд, эрх ашигтаа ноёлуулсан, хулгайч захирлаа хурдан татаж аваач ээ гэж хэлмээр байна. Манай сургуулийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар маш таагүй байна. Багш нарын уур амьсгал, сурагчдын сэтгэл зүй, ажиллах орчин маш хүнд байна. Сүүлийн 10 жилд манай сургууль дээр байнга үүрэг гүйцэтгэгч захирал томилсон. Тухайлбал сүүлийн нэг жилийн дотор 4 захирал томилсон. 2014 онд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаас халагдаж байсан захирлыг өнөөдөр дахиад үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь ямар учиртай вэ. Дахиад хулгай хий, албан тушаалаа ашигла гэж байгаа юм болов уу. Эсвэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг ингэж дорд үзэж байгаа юм уу гэсэн хардлага төрж байна. Тиймээс бид сургуулийнхаа нэр төрийг цэвэрлэж, тогтвортой үйл ажиллагааг бий болгохын төлөө тэмцэж байгаа юм" гэлээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.