Спорт


Монголын тамирчид Дакар раллид уралдана

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

XXXXI удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор техникийн үзлэгт хамрагдаж, хувийн дугааруудаа авчээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдана. SxS ангилалд оролцох авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэж өгөн техникийн үзлэгт хамруулж, уралдах эрхээ баталгаажуулсан юм. Манай тамирчид SxS ангилалд 413 дугаартай уралдахаар хувийн дугаараа аваад байна. Автомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Энэ ангилалд Монголын тамирчид mанх удаа оролцох гэж байна. Харин 2013 онд мотоциклийн төрлөөр анх уралдаж 2015 он хүртэл оролцсон юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.