Спорт


Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ

6 сар TIMES.MN

БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон “Мастерс-2018” тэмцээнд эрэгтэй -100 кг-д Л.Отгонбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Оросын бөх Илясов Нияазыг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог хожсон. Улмаар хагас шигшээд Египетийн Рамадан Дарвишийг ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. 


Харин аваргын төлөө Гүржийн Варлам Липартеллианитай тунасан ч гэмтлийн улмаас татамид гараагүй байна.


Жин тус бүрийнхээ эхний 16-д бичигддэг дэлхийн шилдэг бөхчүүд урилгаар оролцдог “Мастерс-2018” тэмцээний эхний өдөр эрэгтэй 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ 66 кг-д Д.Алтансүх нар хүрэл медалийн эзэд болсон юм.


Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар тавдугаар байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар долдугаар байрт тус тус шалгарав. Харин Г.Болдбаатар, Д.Цогтбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын хувьд хэсгээсээ шалгарч чадсангүй




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


boogii    6 сар []


odoo nair naadam, eldev zuilee orhiod tokio ruu zutgehgui bol oroitno. 16 onii rio shig yum bolno shuu. gants tuvshibayar avragiin hiij chadsaniig ene olon zaluuchuud hiij chadah yostoi.