Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1021 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 690 нь Улаанбаатарт, 331 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 563 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7198 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 301 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл