Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
4 цаг, 57 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
8 цаг, 33 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
8 цаг, 47 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
13 цаг, 27 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 10 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 11 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 7 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 8 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 8 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 12 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 12 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 12 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 12 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 12 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
3 өдөр, 23 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 1 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 9 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 10 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 13 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 13 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 13 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 12 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
6 өдөр, 23 цаг
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Дэлхий нийтийн амаргүй нөхцөл байдал биднээс ухаалаг зарцуулалтыг шаардаж байна

Жилийн бүрийн 10 дугаар сард тохиодог “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг манай улсад банк санхүүгийн салбараас улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалттай. Тус үйл ажиллагааг Монгол Улсад албан ёсоор тэмдэглэдэг байх санаачилгыг Монголбанкнаас гаргаж, 2017 оноос хойш зохион байгуулж байна. Энэ жил хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж буй талаар Монголбанкны ОНСБТ-ийн захирал Б.Одонтунгалагаас тодрууллаа.

Манай улс тав дахь жилдээ Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж байна. Үр дүн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Юуны өмнө дэлхий нийтээр хуримтлалын ач холбогдлыг сурталчлах, хуримтлалын хэмжээг жил ирэх бүр нэмэгдүүлэх зорилгоор энэхүү аяныг 170 гаруй улс оронд тэмдэглэж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Үүний цаад зорилго нь иргэдийг санхүүгийн дарамтгүй амьдрах дадал хэвшлийг хуримтлалаар бий болгох ач холбогдолтойгоос гадна    иргэдийн санхүүгийн ухаалаг шийдвэр гаргалт нь улс орны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөллийг үзүүлдэгтэй холбоотой юм. Тийм учраас  олон улсын хэмжээнд энэхүү аяныг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжсэн үйл ажиллагаанд чиглэдгээрээ өндөр үр дүнтэй гэж үзэж байна. Иргэдийн санхүүгийн мэдлэг, сахилга баттай байдал нь аливаа санхүү, эдийн засгийн сорилтыг давж чадах хөшүүрэг болдог. Тиймээс жил бүр “Хуримтлалын аян” хэлбэрээр нөлөөллийн ажлуудыг хийж байна. Монголчууд бидний дунд нийтлэг ажиглагддаг зан төлөв бол орлогоо бүрэн зарцуулах хандлагатай байдаг. Санхүүгийн боловсролыг ярьж, сурталчилж байгаагийн нэг гол зорилго бол иргэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрт ашигтай хувилбараар сонгоход чиглүүлэх явдал юм. Эдгээрийн нэг нь яах аргагүй хадгаламжийн бүтээгдэхүүн. Ирээдүйд юу болохыг хэн ч урьдчилан харж чадахгүй учраас санхүүгийн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй, төлөвлөгөөтэй, хадгаламжтай байх нь энгийн, хэвийн амьдралын үндэс юм. Манай улсын хувьд таны хэлсэнчлэн 5 дахь жилдээ Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж буй өнгөрсөн хугацаанд энэ бүх мэдлэг боловсролыг олгох сургалт сурталчилгааг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын хамт илүү хүртээмжтэй байдлаар хүргэхээр хичээн ажиллаж ирлээ. Үүний үр дүнд тус аянд нэгдэгч байгууллагуудын хүрээ жил ирэх бүр тэлж, анх зөвхөн банк санхүүгийн байгууллагуудын хүрээнд байсан бол одоо бусад салбаруудаас нэгдэж, ялангуяа, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежууд сургалт мэдээлэл авах хүсэлт тасралтгүй ирэх болсон. Тэгэхээр Монгол Улсад хэрэгжиж байгаа Дэлхийн хуримтлалын өдөр үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байна. 

Тэгвэл, энэ жилийн хувьд ямар онцлогтойгоор уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

Улс орон болгон өөрийн тухайн жилээс хамаарсан онцлог зорилтыг дэвшүүлж, тус аяныг хэрэгжүүлдэг. Манай улс энэ жил “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн хэмжээнд нүүрлэсэн цар тахал болон геополитикоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Ийм үед бидэнд бүсээ чангалах нөхцөл байдлыг цаг үе нэгэнт шаардаж байгаатай холбогдуулж, санхүүгээ илүүтэй ухаалгаар удирдах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлд бэлэн байх  нөөц хувь хүн болон өрхөд маш чухал шүү дээ. Үүнээс гадна мэдээж зорилгодоо хүрэх алхамд хуримтлал гол хөшүүрэг болдог. Бид аяны ач холбогдлыг бүх нийтэд хүргэхийн тулд өнгөрсөн жилээс хөдөө орон нутагт нэгдсэн үйл ажиллагаануудыг явуулах болсон. Энэ жил Завхан аймгийн төв Улиастай хотод аяны нээлтийг хийж, Төв аймгийн Өндөр-Ширээт суманд болон  бусад аймаг орон нутагт нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Иргэд хуримтлалд хэр ач холбогдол өгч байна. Таны хэлээд буй хандлага хэр өөрчлөгдөж байна? Энэ талаар юуг зөвлөх вэ?

Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Төсөв гаргаж, дээрээс нь хэмнэж сурсан байхад та хангалттай түвшинд хуримтлалтай болно. Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой.

 

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл