2018,11-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Зарим автобус компаниуд ирэх даваа гарагаас үйлчилгээнд гарахгүй байж магадгүй

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч ААН-ийн төлөөллүүд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж үүсээд буй нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.


Тэд "зарим автобус компаниудын шатахууны нөөц дуусаж байгаа, гэрээт шатахуун импортлогч нарт өртэй болсон тул өрөө төлөхөөс нааш шатахуун нийлүүлэхгүй гэсэн. Тиймээс ирэх даваа гарагийн үдээс хойшоос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ доголдож магадгүй" гэдгийг иргэддээ анхааруулав.

Зөвхөн нэг л автобусанд өдөрт 54 мянган төгрөгийн нэмэлт зардал гарч байгаа гэнэ. Арван автобустай бол өдөрт 540 мянган төгрөгийн зардал гарч байгаа аж. Гэвч Нийслэлийн нийтийн тээврийн газар, хотын дарга өдий болтол энэ нөхцөл байдлыг мэдсээр байж, шийдвэр гаргалгүй тэдний хамтран ажиллах саналыг хүлээж аваагүй байна. Нийтийн тээврийн компаниудад хотын төсвөөс жилд нийт 87 тэрбум төгрөг олгодог байна. Гэвч бид 97 тэрбумын зардал гаргаж байна гэлээ.


Нийтийн тээврийн хөгжлийн "Оч" ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал О.Баатархүү: Нийлүүлэгч компанидаа 230 орчим сая төгрөгийн шатахууны өрөнд ороод байна


 


Тэдний тооцоолсноор 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх 17 компанийн зөвхөн шатахууны үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгт хүрчээ. Тиймээс ТОАҮАХ үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг нийслэлийн Засаг даргад уламжлаад 2019 нийслэлийн төсөвтөө дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг хүсэв.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.