Нийгэм


Шинэ ангийн шинэхэн “брэнд”

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сумын Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн хамт олон албаны онцлогийг илтгэсэн, алба хаагчдынхаа санаачлагыг дэмжсэн бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.

 Тус анги нь Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний 183 дугаар тогтоолоор байгуулагдан, 2018 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч  Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги гэсэн нэр бүхий  бэлэгний уут, үзэгний сав, гар утасны уут  болоод гар цүнх зэрэг гар нэхмэлийн дурсгалын зүйлсийг алба хаагчид өөрсдөө урлаж шинэхэн  “брэнд”-тэй болоод байна.

  Түүнчлэн хүнсний нарийн ногоо лууван, байцаа, сонгино, манжин, өргөст хэмх, төмс гэх мэт хүнсний ногоонуудыг тарьж, даршилан алаг салат, икра, өргөст хэмх зэрэг бэлэн бүтээгдэхүүн болгож өөрийн нэрийн хуудсыг бүтээжээ. 

  Гал түймэр унтраах, аврах 62-р анги нь 30 гаруй алба хаагчтайгаар Халхгол, Матад сумын ард иргэдийг болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.