Улс төр


Ж.Мөнхбат гишүүний зөвлөх үеэлтэйгээ зодолдсоны улмаас гэмтсэн нь тогтоогджээ

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх үеэлүүдтэйгээ маргалдаж зодолдсоноос хүнд гэмтэл авсан талаар Ж.Мөнхбат гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн  миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад, орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал, эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн мэдэгдсэн.

 

Гэвч цагдаагийн байгууллагаас ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгахад 2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргаж “З” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. Иймд сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгчээ.

 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.