Нийгэм


Зургаан настай хүүг өдөр өнжүүлэхийн согтуу багш нь төөрүүлжээ

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40-р сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.


 Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авчээ.


Иймд эцэг эхчүүд та бүхэнд үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв / газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж сэрэмжлүүлж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.