Нийгэм


Хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгддэг

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй хор хохиролнь эрсдэлтэй, аюултай гэмтлийн нэг юм.


Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд өртөжнас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь жилээс жилдбуурахгүй байна. 2018 оны эхний арван сарын байдлаар 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 15385 байгаа нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 41.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.


Харин 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг нь түлэгдэлт эзлэж байна. Түлэгдэлтэд 0-5 насныхан хамгийн их өртдөг буюу энэ оны байдлаар 2844 хүүхэд түлэгджээ. Хүүхдүүдийн 77% нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгдэж гэмтсэн байна.


Иймд хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын чанар, улмаар улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаад байна. Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх нь асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага юм. Тиймээс “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2“аяныг хоёр дахь жилдээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг, “Холт интернэшлл” Олон Улсын байгууллага тус тус хамтран зохион байгуулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.