Нийгэм


Аялал жуулчлалын салбарт ажиллагсдыг хятад хэлний сургалтад хамруулж эхэллээ

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Хятадын соёлын төв хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор компаниудын  хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчдад зориулсан  “Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох” сургалтыг эхлүүллээ.

2018 оны 11- дүгээр сарын 19- ээс 12 дугаар сарын 20-ны хооронд болох уг сургалтад Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй  тур оператор компаниудын хөтөч тайлбарлагч,  үйлчилгээний ажилчид болох 20 хүн хамрагдаж байгаа юм.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан,  БНХАУ-ын Элчин сайдын яамны соёлын нарийн бичгийн дарга н.Хүчирхэг нар оролцлоо.

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Хятадуудын бодлого зугууханаар