Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна.  

    Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ.

 Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.