Нийгэм


С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэнэ

10 сар TIMES.MN

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлолоо.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт хуралдуулахаар боллоо.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.