Нийгэм


Түгээлтийн машинуудыг шалгаж байна

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Нийслэлийн Тээврийн газраас түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.


Сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн бялуу болон гурилан бүтээгдэхүүн, жимс, мах махан бүтээгдэхүүн, хиам, өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн (банш, бууз, котлет г.м)-ийг тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаж байна. Одоогийн байдлаар 3 аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 150 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.


Хяналт шалгалтын ажил нийслэл хотын нутаг дэвсгэрт болон хот хоорондын шугам замын 5 чиглэлд энэ сарын 05-аас хийгдэж эхэлсэн бөгөөд энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.