Нийгэм


МСНЭ-ийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатарыг сонгожээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ээлжит II бага хурал өчигдөр хуралдсан. МСНЭ-ийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч А.Энхзул ажлаа өгсөнтэй холбоотойгоор тус албан тушаалд томилогдох хүнийг шинээр сонгосон байна. ТВ5 телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

 

Ө.Отгонбаатар нь 1998 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1998 – 1999 онд Ийгл телевизэд сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж, 1999 – 2005 онд МҮОНРТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, редактор, 2006  онд ММ агентлагийн захирлаар ажиллажээ. 2007 – 2012 онд С1 телевизийн мэдээний албаны дарга, 2013 – 2016 онд ТВ10 телевизийн захирал, 2016 оноос ТВ5 телевизийн ерөнхий редактораар ажиллаж байгаа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.