Улс төр


Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр/2018.11.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайдУ.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,  нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.


Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлон баталсан.

Түүнчлэн, УИХ-аас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрахаар хуульчлан баталсан юм.




Энэ өдөр мөн Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол  боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [115.171.244.42]


Battulaga uneheer l buduuleg,zerleg tal ni yum bolgon deer l ochuuhen jijig zuileer ilreh yum.Ter alhaj gishgej yavaa,g hardaa yadaj l omccon politooniihoo zahiig buulgachihgui huligian mayagtai yavah yum. Zangiatai hulian geh uu