2018,11-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Д.Өлзийбаатар: Их бүтээн байгуулалтыг мэргэжилтэй боловсон хүчин л хийнэ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехник коллежоос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатарын “Монголын их бүтээн байгуулалтын он жилүүд”  лекц, ярилцлага боллоо.


Тэрбээр "Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм, бүтээн байгуулалт нэг л өдөр бий болоогүй. Та бидний аав, ээж, эмээ, өвөөгийн нөр их хөлс хүч, хөдөлмөрийн үр дүнд бий болсон юм. Анх тусгаар тогтнолоо олоод бүтээн байгуулалт хийхэд улсын сан хөмрөгт ямар ч мөнгө байгаагүй, хоосон байсан. Бид хоосноос эхэлсэн. Төрийн удирдлагууд өөрсдийн цалингаасаа улсын сан хөмрөгтөө хандивлаж, иргэн бүр, Төрийн тэргүүн нь хүртэл их бүтээн байгуулалтад гар бие оролцож байлаа. Нийгэм, хүнээ хөгжүүлэхийн тулд тав таван жилээр төлөвлөж, үйлдвэр, завод, цахилгаан станц гээд бүгдийг барьж байгуулсан. Дотооддоо үйлдвэрлэдэггүй зүйл байхгүй байсан. Харин өнөөдөр тэдгээр үйлдвэр, завод, бүтээн байгуулалтаас ажиллаж байгаа юм бараг алга. Бид үйлдвэрлэгч бус хэрэглэгч, гадаадаас бүх зүйлээ оруулж ирдэг импортлогч орон болжээ. Үүнээс гарах ганц арга нь мэргэжилтэй боловсон хүчин сайн бэлтгэх юм. Бид боловсролын салбараа бизнес болгосон нь хамгийн том алдаа. Үүний үр дүнд мөнгөтэй л бол дээд сургууль төгсдөг, мэргэжилгүй дээд боловсролтой иргэд олшрох үндэс болсон. Өмнөх бүтээн байгуулалт шиг их бүтээн байгуулалт хийх цаг ирсэн. Энэ бүхнийг мэргэжилтэй боловсон хүчин та нар хийх юм шүү" хэмээсэн юм. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.