ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
4 цаг, 51 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
2 өдөр, 1 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 4 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 5 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 9 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 6 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 7 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 9 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 9 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 22 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 3 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 4 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 4 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 8 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 8 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 9 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 9 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 8 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 19 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 22 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
6 өдөр, 2 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 5 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 6 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 6 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 7 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 9 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 9 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 9 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 2 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 2 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж нь хүний эрхтэй салшгүй холбоотой

Манай улс “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ улсын төсвөөс жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах зардлыг 2014 онд 210 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн ч  2015-2018 онд буурч 150 сая төгрөг болсон талаар Засгийн газрын 2017 оны  гуравдугаар сарын 07-ны 78 дугаар тогтоолд дурджээ. Тус тогтоолд дурдсанаар 2017-2021 онд хэрэгжүүлэхэд шаардагдах 34 сая төгрөгийг олон улсын байгууллага, гадаад орны төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаж байв. Гэвч өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах тусгайлсан төсвийг олгоогүйн сацуу, зорилтот бүлэгтээ эдгээр хэрэгсэл хүрч чадахгүй байгаа талаар бид “Хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?” гэсэн цуврал нийтлэлээрээ хүргэсэн. Тэгвэл энэ удаа дэлхийн бусад улс орон энэ асуудал дээр ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар нийтлэл бэлтгэлээ.

 

ИХ БРИТАНИ ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ БҮХ ХҮНД ҮНЭГҮЙ ОЛГОДОГ

 

Франц улс 25-аас доош насны эмэгтэйчүүддээ жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг үнэгүй олгох шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан. Энэ нь өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зорилготой юм. Учир нь тус улсын эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар санхүүгийн боломжгүй байдлаас үүдэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн худалдан авалт буурсан гэсэн дүн гарчээ. Тиймээс гурван сая эмэгтэй хамрагдах энэ хөтөлбөрт жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг, наалт болон бусад хэрэгслүүд багтсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрхтэй салшгүй холбоотой шийдвэр гэдгийг Засгийн газар нь тухайн үед тодотгож байсан юм. Энэ талаар ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Луиза Делавиер “18-25 насны эмэгтэйчүүдийг эмзэг, зорилтот бүлэг гэж үздэг. Бусад насныхантай харьцуулахад тэд эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат, эрх нь зөрчигдөх эрсдэл өндөр байдаг” гэж Францын “AFP” мэдээллийн агентлагт ярьж байв. Харин социологич, жендэр судлаач Лесли Фонкурн “Энэ шийдвэр нь эрэгтэй болон эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээг тэнцвэржүүлж чадахгүй” гэсэн юм.Францаас гадна Бельги, Герман, Нидерланд, Норвеги гэсэн Европын хэд хэдэн орон өсвөр үеийнхэнд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг үнэгүй олгодог юм.

Харин Их Британи улс насны ямар нэгэн зааггүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг бүх хүнд үнэгүй олгох бодлого хэрэгжүүлдэг билээ. Мөн Америк тэргүүтэй дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг үнэгүй олгодог.  Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх “Obamacare” хөдөлгөөнийг хэрэгжүүлж, хүмүүс нийгмийн даатгалаараа дамжуулан жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлсэн юм. Харамсалтай нь  түүний дараагийн ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийг цуцалсан байдаг.

 

ДЭМБ:222 САЯ ЭМЭГТЭЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ЭМ, ХЭРЭГСЛИЙГ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРГҮЙ

Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ ямар нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр хүн бүрт эрх тэгш байдлаар олгох нь чухал юм.

ДЭМБ-ын судалснаар дэлхийн хэмжээнд 222 сая эмэгтэй орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг худалдан авах чадваргүй байна гэсэн тооцоолол гарчээ. Энэ хэсэг бүлэгт өсвөр үеийнхэн, захын хороололд амьдарч байгаа эмэгтэйчүүд, өөрсдийн мөнгөөр эдгээр хэрэгслийг худалдан авах чадваргүй эмзэг бүлгийнхэн багтаж байгаа юм. Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл хүрч чадахгүй байгаагаас эмэгтэйчүүд зулбах, үр хөндүүлэх эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. Энэ эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд ДЭМБ гишүүн орнууддаа жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмжийг дээд түвшинд хүртэл нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хүртээмжээс гадна нөхөн үржихүйн мэдлэг, мэдээлэл хамгаас чухал болохыг ДЭМБ мөн онцолсон байна. Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн мэдээлэл, хүртээмж нь хүний эрхтэй салшгүй холбоотой учир аль ч Засгийн газар зайлшгүй шаардлагатай хүмүүст цаг тухайд нь энэ талаарх мэдлэг мэдээллийг хүргэх нь хамгаас чухал гэдгийг мөн тодотгожээ. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ ямар нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр хүн бүрт эрх тэгш байдлаар олгох нь чухал юм.

Бүх хүн амдаа жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг үнэгүй олгодог өндөр хөгжилтэй орнууд 54 сая эмэгтэйг хүсээгүй жирэмслэлтээс, 26 сая эмэгтэйг үр хөндөлт хийлгэхээс, долоон сая эмэгтэйг зулбахаас сэргийлж чадсан гэсэн тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Үүнээс гадна жирэмслэлтээс үүдэлтэй хүндрэл, ажилгүйдэл, боловсролоос хоцрох гэсэн нийгмийн чухал хэд хэдэн асуудлаас урьдчилан сэргийлэх юм. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн бүрэн дүүрэн хүртээмж нь амьдрах эрх, эрүүл байх эрх, боловсрол эзэмших, ажил эрхлэх эрх гэсэн өргөн хүрээтэй хүний эрхийн асуудалтай холбогдож байна. Засгийн газар иргэдийнхээ эрхийг баталгаажуулахын тулд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг хүртээмжид зайлшгүй анхаарах шаардлагатай юм.

Гэвч бага болон дундаж орлоготой орнуудын тухайд хүртээмж муу, хууль эрх зүйн орчин баталгаагүй, бодлого, менежмент хангалтгүй, санхүүжилт дутмагаас үүдэн жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг зорилтот бүлэгтээ хүргэж чадахгүй байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан томоохон асуудал болоод байна.

 

GHSP:БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ТӨРӨӨС ҮНЭГҮЙ ОЛГОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

 

Эрүүл мэндийн “GHSP” сэтгүүл эмэгтэйчүүдийн дундах жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмжийг бага болон дундаж орлоготой 36 орныг хамруулан энэ оны зургадугаар сард судалжээ. Дээрх орны эмэгтэйчүүдийн 34 хувь нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг өөрсдөө худалдан авдаг гэсэн бол 63 хувь нь төрөөс авдаг гэсэн судалгааны дүн гарсан байна. Иргэд өөрсдөө худалдан авахдаа 40 гаруй хувь нь эмийн сангаас, 10 гаруй хувь нь дэлгүүрээс, 36 хувь нь хувийн эмнэлгээс авдаг байна. Ингэхдээ бидний нэрлэж заншсанаар зорилтот бүлэг буюу ядуу бүлэгт хамаарах эмэгтэйчүүдийн 22 хувь нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг өөрсдөө худалдан авчээ. Үүнээс бага орлоготой иргэдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг төрөөс олгох зайлшгүй шаардлагатай байгаа нь батлагдаж байгаа юм.

Тус сэтгүүлийн судалснаар дэлхийн 69 ядуу орны 314 сая эмэгтэй орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг ашиглаж байна. Тодруулбал, гурван эмэгтэй тутмын нэг нь өөрөө худалдан авч байгаа бол үлдсэн хэсэг нь төр, Засгийн газар, бусад олон улсын байгууллагын тусламжаар жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг авч байгааг судалгаа харуулжээ. Үүнийг бүс нутгаар нь ангилан харвал Азийн орнуудын эмэгтэйчүүдийн 41 хувь нь эдгээр хэрэгслийг өөрсдөө худалдан авдаг бол баруун болон төв Африкын орнуудын иргэдийн 31 хувь, өмнөд Африкын орны эмэгтэйчүүдийн 26 хувь нь хувиараа жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг авч байна.Цаашид эдгээр хэрэгслийн хүртээмж, сонголтыг өргөжүүлэх, өсвөр үеийнхэнд илүүтэй хүргэхэд анхаарах зайлшгүй шаардлага тулгарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл