Нийгэм


“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2015” болно

4 жил, 7 сар TIMES.MN

Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ-тай хамтранЖДҮэрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд 19 дэх удаагийн “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2015” Олон Улсын үзэсгэлэнг энэ сарын 11-15-ны өдрүүдэд“Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.

Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, нийтэд таниулах, экспортын боломжит бүтээгдэхүүнийг тоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Үзэсгэлэн доорхи нэр төрлөөр явагдана:

·         Хүнсний салбар( гурил, гурилан, сүү, сүүнбүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимгэнэ, органик ногоо, загас, зөгийн бал, ус, ундаа)

·         Хөнгөн үйлдвэрийн салбар (эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, ноос, ноолуур, арьсан эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, гоо сайхан, үндэсний уламжлалт дээл хувцас, гутал, эдлэл хэрэглэл, алт мөнгөн чимэг зүүлт)

·         Хүнд үйлдвэрийн салбар ( барилга, барилгын материал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, дэд бүтэц)

·         Үйлчилгээний салбар (яамд, мэргэжлийн байгууллагууд, банк санхүү, зээлийн үйлчилгээ, даатгал)







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.