2018,10-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Монгол дахь Хазара иргэнийг гадуурхахгүй байхыг шаардлаа

1 жил, 7 сар TIMES.MN

Монголд Хазарачуудын эрх зөрчигдөж, тэднийг ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.




Мэдээллийн эхэнд "Монголд ганцхан байгаа Цагаадай гэх хазара хүний визийг сунгахгүй байх чиглэлийг АТГ-аас ГИХГ-т өгсөн байна. Мөн Монгол эмэгтэйтэй гэр бүл болсон дөрвөн Хазара залууг албан хүчээр гэр бүлээс нь салгаж, Монголоос хөөсөн. Ислам шашинтнууд бол террористууд биш. Монголд амьдарч байгаа Цагаадай гэгч Хазара иргэн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын хамгаалалтад байдаг. Мөн тэрбээр Хазара-Монголын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-ыг үүсгэн байгуулсан байна. Саяхан түүнийг учир битүүлгээр зодож, 9500 долларыг нь дээрэмдсэн. Энэ мэт үйлдлээ зогсоохыг шаардаж байна" хэмээн иргэний нийгмийн төлөөллүүд онцоллоо.


Хазара иргэд болон Цагаадайгийн визийг сунгаж, ялгаварлан гадуурхахгүй байхыг Монгол хүн Монгол хүндээ тусалъя, Босоо Хөх Монгол, Тэнгэрлэг ивээл, Монголын хохирогчдын холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагууд шаардлаа. Шаардлагыг биелүүлэхгүй бол жагсаал цуглаан хийж, олон улсын байгууллагад хандахаа мэдэгдэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 7 сар [103.229.122.103]


НУРУУНДАА ХУТГАТАЙ ЯВАХЫГ ХЭН ХҮСЭХ ВЭЭ.... ТОНИЛ ЦААШАА ЗАЙЛУУЛААЧ