Спорт


Макаог бут ниргэсэн Монголчууд

4 жил, 6 сар TIMES.MN

Монголын 14 хүртэлх насны шигшээ багийн тамирчид БНХАУ-д зохиогдож буй Зүүн Ази тивийн хөлбөмбөгийн фестиваль наадамд оролцож байгаа. Э.Шинэбаяр дасгалжуулагчаар ахлуулсан Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Японы багтай тоглож эхний хагасд 0:0 тэнцсэн ч шийдвэрлэх үед 2 гоол алдан хожигдоод байсан. Тэгвэл ХонгКонгийн хүчтэй багтай мөн тэнцүүхэн өрсөлдөж 2:0 ялагджээ.

Харин өчигдөр Макаогийн шигшээ багтай өрсөлдөн 5:0 харьцаатай бут ниргэлээ. Гоолуудыг шигшээ багийн тамирчин 

Г.Бат-Оргил
Т.Хаш-Эрдэнэ
А.Тэмүүлэн
Б.Ган-Эрдэнэ
Б.Ганбат нар орууллаа. Гадны тэмцээнд анх удаа оролцож байгаа өсвөр үеийн шигшээ баг маань ийнхүү анхны хожлоо байгууллаа. Тэр тусмаа өрсөлдөгчөө илүүрхэн буулгаж авлаа. Эхний тоглолтууддаа сайн хийсэн ч бага зэргийн хүчин зүйлүүд нөлөөлж төгсгөл тааруу хийсэн. Одоо тэд нэгэнт “дайны утаа”-г үнэрлэж нэгэн баг болж чаджээ. Тиймээс тамирчдаа дэмжиж урам хайрлах нь бидний үүрэг юм.


Тун удахгүй буюу 16-ны өдөр Монголд эдгээр тамирчдын ах нар болох Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид Ази Тивийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Хөлбөмбөг сонирхогч залуус эдгээр өдрүүдэд МХБХ-ны талбайд ирж багаа дэмжихийг холбооны удирдлагууд уриалжээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.