Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

1 жил, 8 сар TIMES.MN

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болж буй жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнээс гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, ийнхүү алтан медалийн эзэн болов.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. Дашрамд дуулгахад, 62 орны 348 жүдоч өрсөлдөж буй Абу Дабигийн “Их дуулга”-д эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлөн оролцож байна.




Холбоотой мэдээлэл