Улс төр


А.Гансүх ноцтой мэдэгдэл хийлээ

4 жил, 5 сар TIMES.MN

УИХ-ын даргын зөвлөх, Зам тээврийн сайд асан А.Гансүх "Өдрийн сонин"-д дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "Тавантолгойн гэрээг боловсруулсан хүмүүс Монгол Улсын эрх ашгаас урвасан гэж ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнчимэгийн хэлсэн. Түүнтэй санал нийлж байна. Үгүй гэдгээ тэр хүмүүс батлах хэрэгтэй. Ер нь Тавантолгойн ордыг авах гэж улстөр, бизнесийн бүлэглэл төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан. Монгол Улс өөрөө төмөр зам барьж эзэмших боломжийг зогсоох үйл ажиллагааг тэд явуулсан. Хэрэв Засгийн газар 2014 оны зургадугаар сард олон улсын байгууллагаас  миний босгосон 600 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг шийдвэрлээд өгчихсөн бол Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам энэ онд дуусах ёстой байсан гэдгийг дахин онцлон хэлье. Зарим нэг сонирхлын бүлэг Н.Төмөрхүү сайдыг  ятгаж хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодсон байх. Хууль зөрчсөн гэрээгээр Тавантолгойг төмөр замтай нь авах гэсэн эрх ашиг " гэжээ.

Энэ эрхэмийн ярианаас харахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан зэрэг Таван толгойн гэрээг батлуулах гэж зүтгэгчид эх орныхоо эрх ашгаас урвагчид болж таарах нь. Засгийн газраас боловсруулж оруулсан төсөлд Тавантолгой төсөл дээр МCS -ийн хөрөнгө оруулалттай Энержи ресурс хөрөнгө оруулагчтай хамтарч оролцсон юм. Тэгэхээр бизнесийн бүлэглэл гэдэг дээрх компаниудыг тойруу замаар хэллээ гэж хардаж болохоор байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.